КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай "ЦЭПҮ КОНСТРАКШН ХХК" нь 2017 онд байгуулагдсан цагаас хойш гадаад худалдаа, барилгын материалын импорт, барилгын засвар үйлчилгээ, дэд бүтцийн ханган нийлүүлэлт, агаарын тээврийн тусгай бүтээгдэхүүний импорт зэрэг чиглэлээр найдвартай, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллага юм. Манай компани нь олон улсын стандартад нийцсэн, баталгаатай бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг дэлхийн шилдэг үйлдвэрлэгчдээс импортлон, Монгол Улсын дэд бүтэц, барилга, нисэхийн салбарын томоохон төслүүдэд тусгайлан нийлүүлдэг бөгөөд бизнесийн ёс зүй, чанартай үйлчилгээ, шуурхай логистикт суурилсан найдвартай түнш гэдгээрээ танигдсан.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын барилга, нисэх, дэд бүтцийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж, чанар, найдвартай байдал, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тэргүүлэх.

ГОЛ ХАМТЫН АЖИЛЛАГАА БА ТӨСЛҮҮД

Манай компани нь гадаад худалдааны чиглэлээр Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг болох Хөшигийн хөндийн "Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны буудлын төсөл"-д ерөнхий туслан гүйцэтгэгч болох SAMSUNG C&T-н захиалгаар БНСУ-аас халаалт, агаар сэлгэлт, гал эсэргүүцэх системийн барилгын материал болон тоног төхөөрөмжийг нийлүүлж угсралтын ажлын туслан гүйцэтгэгчээр бизнесийн гараагаа эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй томоохон дэд бүтцийн төслүүдийн гол ханган нийлүүлэгчдийн нэг бөгөөд дараах төслүүдэд чанартай бараа материал, инженерийн тоног төхөөрөмжийг амжилттай нийлүүлсэн туршлагатай.

Гүйцэтгэсэн томоохон төслүүд:

  1. Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудлын Төсөл (Samsung C&T компанийн захиалгаар)
  2. Монгол-Япон хамтарсан сургалтын эмнэлэг (АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг)
  3. MCS Property ХХК-ийн барилга байгууламжийн төслүүд
  4. Жой Тройз ХХК-ийн Улаанбаатар Шинэ Нисэх Онгоцны Буудлын “Агаарын Хөлгийн Засвар Үйлчилгээний Барилга” (SEAH STEEL компанийн ган хоолой, барилгын материал нийлүүлэлт)
  5. “Нью Улаанбаатар Интернэшнл Эйрпорт” ХХК-ийн хангамж, ханган нийлүүлэлт
  6. Агаарын хөлгийн мөстөлтийн эсрэг хамгаалалтын шингэн нийлүүлэлт (Бельги улсад үйлдвэрлэсэн Cryotech Polar Guard® Type IV шингэнийг Монгол Улсад анх удаа нийлүүлсэн)

КОМПАНИЙН ДАВУУ ТАЛ